honeycombshoneycombshoneycombshoneycombshoneycombshoneycombshoneycombshoneycombshoneycombshoneycombs
Үйлчилгээний нөхцөл

ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ
(ЦААШИД “ГЭРЭЭ” ГЭХ)
ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

Компани гэж энэхүү Түншийн хөтөлбөрийн зохион байгуулагчид, Брэндийн эрхийг эзэмшигч хувь хүн эсвэл бүлэг хүмүүс юм.

MelBet бренд.

Компанийн эх сурвалжууд гэж мөрий бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх зорилготой компанийн вэбсайтууд болон гар утасны аппликэйшнуудыг хэлнэ юм.

Компанийн бүтээгдэхүүнүүд гэж Компанийн эх сурвалжаас хэрэглэгчдэд санал болгож буй үйлчилгээ эсвэл үйлчилгээний багц юм.

Түншийн хөтөлбөр гэж Компани болон Түнш хоорондын хамтын ажиллагаа бөгөөд энэхүү хөтөлбөрт Түнш нь, Компанийн эх сурвалжид Шинэ хэрэглэгчдийг татахын тулд, Түншийн эх сурвалжддаа Компанийн бүтээгдэхүүнийг сурталчлах ба Түнш нь үүний хариуд Шимтгэл авна.

Түнш гэдэг нь Түншийн хөтөлбөрийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх вебмастер (хувь хүн эсвэл хуулийн этгээд) юм.

Түншийн данс гэдэг нь Түншийн хөтөлбөрт харьяалагдах Түншийн хувийн данс юм.

Шинэ хэрэглэгчид гэдэг нь өмнө нь Компанийн нөөцийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, Түншийн хөтөлбөрийн дагуу түнш урьсан, Компанийн нөөцөд бүртгэл үүсгэж, эхний депозит хийсэн хэрэглэгчид юм.

Урилгын холбоос гэдэг нь Түншийн тусгай танигч агуулдаг Компанийн эх сурвалжид холбогдох холбоос юм.

Шимтгэл гэдэг нь Түншийн урьсан Шинэ хэрэглэгчдийн компанид оруулсан ашгаас өмнө тохиролцсон тодорхой хувиар Түншид төлөх мөнгөн шагнал юм.

Төлбөр гэдэг нь гадаад төлбөрийн системээр дамжуулан Түншийн хөтөлбөр дахь Түншийн дотоод данснаас Түнш рүү шилжүүлсэн шимтгэлийг хэлнэ.

Зар сурталчилгааны материал гэдэг нь компанийн бүтээгдэхүүнийг сурталчлах зорилготой текст, график, аудио, видео болон зар сурталчилгааны шинж чанартай бусад төрөл бүрийн материалыг хэлнэ.

Луйврын сүлжээ гэдэг нь Түншийн хөтөлбөрийн дагуу, Түнш, шимтгэл авах зорилгоор хууль бус аргаар сүлжээ бий болгох аливаа үйл ажиллагаа ба түүнчлэн шударга бус болон/эсвэл компанид бодит хохирол учруулсан эсэхээс үл хамааран, Компанийг хууран мэхлэх зорилготой гэж Компани үзэх аливаа үйлдлийг хэлнэ. Луйврын сүлжээнд дараах зүйлсийг оруулах ба үүгээр үл хязгаарлагдана: хулгайлагдсан кредит эсвэл дебит карт ашиглан хийсэн гүйлгээ; төлбөр буцаан авалт; танил талуудтай тохиролцох; Түншийн хөтөлбөр, урамшуулал эсвэл бусад урамшууллын механизмыг гуйвуулж зальдах; шимтгэл авахын тулд хуурамч данс үүсгэх; өөр хүний данс ашиглах; шударга бус гадна хүчин зүйл, нөлөөлөл (хууран мэхлэлт гэх мэт) ашиглах, эсвэл программ хангамжийн сул тал, цоорхойг ашиглах зэрэг компанийн үйлчилгээг шударга бусаар ашиглах; Компанийн нөөцөд хандахад ашигласан төхөөрөмжийн байршил, таних мэдээллийг нуух, өөрчлөхөөр VPN эсвэл прокси сервер ашиглах; залилан луйвар болон бусад гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулах зэрэг орно.

ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ

1. Ерөнхий нөхцөл

1.1. Түнш нь Компанитай хамтран ажиллахын өмнө Түншийн хөтөлбөрийн нөхцөлүүдтэй танилцаж, зөвшөөрсөн байна.

1.2. Түншийн хөтөлбөрт бүртгүүлснээр Түнш нь дараах зүйлсийг баталгаажуулна:
- хувь хүн бол оршин суугаа улсдаа эрх зүйн бүрэн чадамжтай, насанд хүрсэн
- хуулийн этгээд бол эрх зүйн бүрэн чадамжтай, холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгүүлсэн, энэхүү гэрээг байгуулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай аж ахуйн нэгжийн бүрэн эрхтэй. Түнш энэ заалтыг дагаж мөрдөөгүй тохиолдолд, Компани гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй. Энэхүү нөхцөлийг зөрчсөн тохиолдолд, Компани аливаа Төлбөр хийхгүйгээр Түнштэй хамтын ажиллагаагааг цуцлах эрхтэй.

1.3. Түнш нь нэвтрэх мэдээлэл, нууц үгийг агуулах хувийн мэдээллийн аюулгүй байдал, хадгалалт зэргийг дангаараа хариуцна. Компани нь Түншийн аливаа хувийн мэдээлэл алдагдах болон/эсвэл гуравдагч этгээдэд шилжүүлсэн тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

1.4. Түншийн хөтөлбөрийн нөхцөлийн дагуу, Компани нь аль нэг Түнштэй хамтран ажиллахаас татгалзах эрхтэй бөгөөд татгалзсан шалтгааныг тайлбарлах, нотлох үүрэг хүлээхгүй.

1.5. Компани Түншид урьдчилан мэдэгдэлгүйгээр энэхүү гэрээг дангаараа өөрчлөх, засах, шинэчлэх эрхтэй. Аливаа шинэчлэлт, нэмэлт өөрчлөлт нь Компанийн эх сурвалжид нийтлэгдсэн даруйд хүчин төгөлдөр болно. Компани нь энэхүү өөрчлөлтийн талаар Түншид мэдэгдэж болох боловч үүрэг хүлээхгүй. Түнш нь энэхүү Гэрээ болон Түншийн эх сурвалжид өөрчлөлт орсон эсэхийг тогтмол шалгах үүрэгтэй. Аливаа нэмэлт өөрчлөлт оруулсны дараа Түншийн хөтөлбөрт үргэлжлүүлэн оролцох нь Түнш, Гэрээний шинэ хувилбарыг хүлээн зөвшөөрч байгааг илтгэнэ. Хүчин төгөлдөр гэрээ нь Түншийн хөтөлбөрийн вэбсайт дээр байрлуулсан хувилбар болно.

1.6. Түнш нь зөвхөн нэг удаа Түншийн хөтөлбөрт бүртгүүлж болно. Дэд-түнш болох зэргээр дахин бүртгүүлэхийг хатуу хориглоно.

2. Сурталчилгааны материалууд байрлуулах

2.1. Түншийн хөтөлбөрийн хүрээнд талуудын хамтын ажиллагаа нь Түншийн эх сурвалж дээр зар сурталчилгааны материалыг байршуулах үйл ажиллагааг хамардаг.

2.2. Түнш нь, Компанитай хамтран ажиллаж зар сурталчилгааны материалыг байршуулах, түгээхдээ холбогдох бүх хууль тогтоомж, зохицуулалтын шаардлага, ёс зүйн стандартыг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд зөвхөн Компаниас зөвшөөрөгдсөн сурталчилгааны материалыг ашиглана.

2.3. Хэрэв Түнш зар сурталчилгааны материалыг боловсруулсан бол материалыг нийтлэхээс өмнө Компаниас бичгээр зөвшөөрөл авах үүрэгтэй.

‎2.4. Түнш нь нийтэлсэн зар сурталчилгааны материалыг шинэчилсэн эсэхийг баталгаажуулах үүрэгтэй.*
* Дараах зүйлсийг агуулсан зар сурталчилгааны материалыг нийтлэхийг хориглоно:
- урамшуулал, бонус, тусгай саналын буруу нөхцөл
- хуучирсан материал
– Компанийн өмнөх лого
– Компанийн нэр эсвэл өрсөлдөгчийн вэбсайтын холбоосын хамт
Хэрэв Түнш хуучирсан зар сурталчилгааны материалыг нийтэлсэн тохилдолд, Компани Түншийн дансыг блоклох эрхтэй.

‎2.5. Түнш нь зар сурталчилгааны материалыг нийтлэхдээ тухайн улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах ба зохицуулагчид болон/эсвэл гуравдагч этгээдээс аливаа нэхэмжлэл гарсан тохиолдолд хариуцлага хүлээнэ.

Хэрэв Түншийн эх сурвалж дээрх зар сурталчилгааны материалууд энэхүү Гэрээг зөрчсөн нь тогтоогдвол, Түншид анхааруулга илгээх ба ажлын 5 (тав) хоногийн дотор материалыг солих хүсэлт гаргана.
Хэрэв Түнш нь Компанийн шаардлагын дагуу шинэчилсэн зар сурталчилгааны материалыг нийтлээгүй тохиолдолд, Компани шинэчилсэн зар сурталчилгааны материалыг нийтлэх хүртэл төлбөрийг блоклок эрхтэй.

Энэхүү Гэрээг тогтмол хугацаанд зөрчсөн тохиолдолд, Компани ямар нэгэн Шимтгэл төлөхгүйгээр Түнштэй хамтрах хамтын ажиллагаагааг цуцлах эрхтэй.

3. Түншийн эх сурвалж

‎3.1. Бүртгүүлэх үед Түнш, Түншлэлийн хөтөлбөрийн дагуу, Компанийн ашиглах Түншийн эх сурвалжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүрэгтэй.

3.2. Сурталчилгааны материалыг байрлуулах эх сурвалж эсвэл Түншийн эх сурвалжийн үйл ажиллагаа, агуулгыг Түнш дангаараа бүрэн хариуцна.

‎3.3. Түнш нь өөрийн эх сурвалжийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн ба эх сурвалж дээр аливаа хүний нэр хүндэд халдсан, насны хязгаарыг зөрчсөн, хууль бус, хор хөнөөлтэй, заналхийлсэн, ёс журамгүй, арьс өнгө, яс үндэс болон бусад байдлаар ялгаварлан гадуурхсан, бусдын ашиг сонирхлыг зөрчсөн, үзэл суртлын хүчтэй маргаан үүсгэж болзошгүй, зарчмын хувьд буруу эсвэл Компанийн эсвэл гуравдагч талын эрхийг зөрчсөн зар сурталчилгааны материал байршуулахгүй байхыг баталгаажуулна.

4. Оюуны өмч

‎4.1. Түнш энэхүү Гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор, Гэрээний хугацаанд, Компаниас олгосон Компанийн барааны тэмдэг, лого болон бусад оюуны өмчийг үнэ төлбөргүй ашиглах лиценз зөвшөөрөлтэй. Энэхүү лиценз Түншид, Компанийн оюуны өмчийг өмчлөх эрх олгохгүй бөгөөд Компани өөрийн оюуны өмчийн бүрэн эрхийг хадгална.

4.2. Түнш нь энэхүү Гэрээний дагуу Компанитай хамтран ажиллахдаа, Компанид зориулан сурталчилгааны материалыг боловсруулсан бол Компани тэдгээр зар сурталчилгааны материалын оюуны өмчийн онцгой эрхийг үүсгэсэн үеэс эхлэн эзэмшинэ. Шимтгэлд, зар сурталчилгааны материалыг боловсруулах, эдгээр материалд оюуны өмчийн бүх эрхийг шилжүүлэх төлбөр багтсан болно.

4.3. Түнш нь, Компанийн эх сурвалж ба Брэндийн гадна загвар, эсвэл компанид бүртгэлтэй барааны тэмдэг болон бусад оюуны өмчийг агуулсан аливаа вэбсайтыг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь хуулбарлаж болохгүй.

4.4. Түншийн эх сурвалжийг Компани эсвэл Брэнд шууд удирддаг гэсэн буруу ойлголтыг, Түншийн эх сурвалж дээр төрүүлэх ёсгүй.

4.5. Түнш нь Түншийн хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан материалыг эс тооцвол, Компанийн төлөөлөгчдийн зөвшөөрөлгүйгээр Компанийн лого, график, маркетингийн материалыг ашиглах эрхгүй.

4.6. Түнш нь Брэндийн нэр, Брэндтэй андуурах төстэй нэр, эсвэл Компанид хамаарах бусад брэндийн нэрийг, Түншийн вэбсайт, дотоод хуудсууд эсвэл гар утасны аппликэйшний хаягийн (домайн) аль ч хэсэгт бүртгүүлэх, ашиглах ёсгүй. Үүнд, Компанид хамаарах барааны тэмдгийг бүрэн эсвэл хэсэгчлэн хуулбарласан эсвэл барааны тэмдэгтэй андуурч болох аливаа нэрийг ашиглах зэрэг багтана. Энэ тохиолдолд, Түнш, төөрөгдөл үүсгэх эрсдэлтэй эсэхийг тодорхойлох Компанийн эрхийг зөвшөөрнө.

4.7. Түнш тус Брэнд, Компанид хамаарах барааны тэмдэг эсвэл Компанийн эзэмшдэг бусад брэндтэй адил эсвэл төстэй хайлтын систем, портал, сурталчилгааны үйлчилгээ эсвэл бусад хайлтын/лавлагааны үйлчилгээнд ашиглах түлхүүр үг, хайлтын асуулга, бусад танигчийг авах/бүртгүүлэх/ашиглах эрхгүй.

4.8. Түнш нь Компанийн групп эсвэл хуудас мэт харагдах олон нийтийн сүлжээний групп ба/эсвэл хуудас (Facebook, Twitter зэргийг оролцуулан мөн тэдгээрээр үл хязгаарлагдах) үүсгэх эрхгүй.
Мөн Түнш тус Компани ба/эсвэл Брэндэд холбогдох апп эсвэл вэбсайт гэж буруу ойлгогдох гар утас, вэб апп бүтээхгүй, тараахгүй байх нөхцөлийг зөвшөөрнө.

4.9. ‎Энхэүү гэрээний 4.1-4.8 зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд, Компани хамтран ажиллах нөхцөлийг дахин авч үзэх эрхтэй.

5. Хориотой үйлдлүүд

5.1. Түнш нь өөрийн нэрийн өмнөөс аливаа үйлдэл хийх эрхтэй ба Компанийн ба Түншийн хөтөлбөрийн захиргаа, менежерүүд, бусад ажилтнуудын нэрийн өмнөөс сурталчилгааны материал байрлуулахгүй, сурталчилгааны материал тарааж болохгүй.

5.2. Түнш нь вэбсайт эсвэл вэбсайтуудыг сурталчлахын тулд Компани ба Түншийн хамтран ажиллахад нь өрсөлдөөн үүсгэж болзошгүй аливаа хэлбэрээр боломжит үйлчлүүлэгчдэд хандах эрхгүй.

5.3. Зар сурталчилгааны материалыг дараах хэлбэрээр байршуулж, тарааж болохгүй:
- эмэйл спам, ж.нь, хүлээн авагчийн урьдчилан зөвшөөрөлгүйгээр хүсээгүй имэйлийг бөөнөөр илгээх
- Компанийн брэндтэй холбоотой агуулга бүхий зар сурталчилгаа
- нуугдмал зар, ж.нь, хэрэглэгчийн тодорхой зөвшөөрөлгүйгээр, тухайн хуудсан дээр дарсны дараа хөтөч дээр шинэ сурталчилгааны таб эсвэл цонх автоматаар нээгдэх онлайн сурталчилгаа
- нуугдмал идэвхгүй зар, ж.нь, хэрэглэгчийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр, хөтчийн идэвхтэй цонхны ард автоматаар гарч ирдэг, гараар хаах хүртэл дэлгэц дээр байх зарын цонхнууд.

5.4. Түнш нь, Компаниас Түншийн Хөтөлбөрийн хүрээнд зарим үед санал болгох стандарт сурталчилгааны хөтөлбөрөөс эс хамааран, Компаниас урьдчилан авсан бичгэн зөвшөөрөлгүйгээр, ирээдүйн шинэ хэрэглэгчид бүртгүүлэх, мөнгө байршуулах, эсвэл аливаа үйлдэл хийхэд урамшуулал (санхүүгийн болон бусад) өгөх эсвэл санал болгохгүй.

5.5. Түнш нь өөрийн хэрэглэгчийн дансаа Компанийн эх сурвалжид бүртгүүлэхийн тулд өөрийн лавлах холбоосыг ашиглах, мөн бусад сонирхогч талуудтай хуйвалдаан үүсгэхийг хориглоно.

5.6. Түншийг күүки стафинг тактик ашиглахыг хориглоно, үүнд:
- Компанийн эх сурвалжийг тэг-урттай талууд бүхий iframe хүрээнд эсвэл үл үзэгдэх бүсэд нээх
- Шимтгэл авах зорилгоор таг, күүки скрипт ашиглах, бусад ижил төстэй үйлдлүүд хийх.

5.7. Луйврын сүлжээ ашиглахыг хатуу хориглоно. Луйврын сүлжээтэй холбоотой Түншийн аливаа үйлдлээр, энэхүү Гэрээний нөхцөлийг зөрчсөн гэж үзэх бөгөөд Гэрээний 7.4-т заасан хариуцлага хүлээлгэнэ.

6. Нууц мэдээлэл

6.1. Энэхүү Гэрээний хүчинтэй хугацаанд Түнш Компанийн бизнес, үйл ажиллагаа, технологи, Түншийн хөтөлбөртэй холбоотой нууц мэдээлэл авах боломжтой (үүнд Түншийн Хөтөлбөрийн хүрээнд Түншийн авсан шимтгэл, ижил төстэй төлбөрүүд хамаарна).

6.2. Түнш Компаниас бичгээр урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд, аливаа нууц мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй, шилжүүлэхгүй. Түнш зөвхөн энэхүү Гэрээний зорилгыг биелүүлэхээр нууц мэдээллийг ашиглана. Нууц мэдээлэлтэй холбоотой Түншийн үүрэг энэхүү Гэрээг цуцалсны дараа хүчинтэй хэвээр байна.

6.3. Энэхүү Гэрээний 6.1 эсвэл 6.2-р заалтуудыг зөрчсөн тохиолдолд Компани нь Түнштэй хийсэн Гэрээг дуусгавар болгож, нууц мэдээлэлтэй холбоотой хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй.

7. Шимтгэл

7.1. Түншийн Шимтгэлд тогтмол хэмжээ байхгүй бөгөөд энэ нь Түншийн урилгын холбоосоор бүртгүүлсэн шинэ хэрэглэгчдээс хүлээн авсан Компанийн орлого, сурталчилгааны мэдээллийн чанараас хамаарна.

7.2. Түншийн хөтөлбөрт бүртгүүлсэн мөчөөс эхлэн шинэ Түнш бүр хуанлийн 3 (гурав) сарын хугацаанд тухайн Түншийн урьсан шинэ хэрэглэгчдээс Компанийн хүлээн авсан цэвэр ашгийн 20 (хорин) хувийн шимтгэл авах ба энэ нь борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой. Түншийн хөтөлбөрт бүртгүүлсэн өдрөөс хойш хуанлийн 3 (гурав) сарын дараа, талууд тус тусдаа Шимтгэлийн мөнгөн дунг өөрөөр тохиролцоогүй бол, тухайн Түншийн авчирсан шинэ хэрэглэгчдээс Компанийн хүлээн авах цэвэр ашгийн 15 (арван тав) хувьтай тэнцэх шимтгэл төлнө.

7.3. Хэрэв Түнш хуанлийн дараалсан 3 (гурван) сарын дотор багадаа 3 (гурав) шинэ хэрэглэгч нэмээгүй бол Компани нь Түнштэй хамтран ажиллах нөхцөлийг өөрчлөх, Шимтгэлийн хэмжээг бууруулах, Түншийн хөтөлбөр дэх Түншийн дансны үйл ажиллагааг түдгэлзүүлэх эсвэл Түнштэй хамтрах Гэрээг дуусгавар болгох эрхтэй.

7.4. Компани нь өөрийн саналаар, Түншийн, Луйврын сүлжээнд хамаарах сэжигтэй үйл ажиллагаа байгаа эсэхийг шалгах эрхтэй. Энэхүү баталгаажуулах хугацаа 90 хоногоос хэтрэхгүй. Баталгаажуулах хугацаанд Түншийн Шимтгэлийн төлбөрийг түр зогсооно. Түншийн Луйврын сүлжээнд холбоотой нь илэрсэн тохиолдолд, энэхүү Гэрээг зөрчсөн гэж үзэх ба Шимтгэлийн төлбөрийн нөхцөлийг өөрчлөх, түүнчлэн энэхүү Гэрээнд заасан бусад арга хэмжээнд хүргэж болзошгүй. Эргэлзээтэй байдал үүсгэхгүйн тулд, Луйврын сүлжээнээс олсон аливаа орлогыг Түншийн Шимтгэл тооцоход оруулахгүй. Мөн Компани, Түншид өмнө нь төлсөн, Луйврын сүлжээний үйл ажиллагаатай холбоотой аливаа мөнгөн дүнг ирээдүйн Шимтгэлийн төлбөрөөс хасах эрхтэй.

8. Шимтгэлийн төлбөр

8.1. Шимтгэлийг, дараах нөхцөлийг хангасан тохиолдолд, өмнөх долоо хоногийн даваа гарагаас ням гараг хүртэлх хугацааг хамааруулан, долоо хоногт нэг удаа, Мягмар гараг бүр төлнө:
- Түнш нь Шимтгэлийн төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг Компанийн менежертэй урьдчилан тохиролцсон
- Шимтгэл нь Төлбөрийн доод хэмжээ болох $30.00 (гучин ам.доллар)-с хэтэрсэн ба Түнш 4-с дээш шинэ хэрэглэгчийг урьсан.
Шимтгэлийг, төлбөр хийх хугацаанд бүрэн дууссан үйл явдалд үндэслэн татан авах боложтой. Хүлээгдэж буй, дуусаагүй үйл явдлыг бүрэн дууссаны дараа Шимтгэлийг Түншид төлнө.
Төлбөрийн нөхцөлийг хангаагүй тохиолдолд, Шимтгэлийг автоматаар дараагийн төлбөрийн хугацаанд (аливаа сөрөг тэнцэл үлдэгдлийг оруулан) шилжүүлнэ.

‎8.2. Компани нь Түншийн хөтөлбөрийн хүрээнд, урьдчилан тооцоолоогүй техникийн доголдол гарсан эсвэл Түншийн болон Түншийн эх сурвалжийн энэхүү Гэрээний нөхцөлийг дагаж мөрдөж буй эсэхийг шалгах тохиолдолд, Түншийн төлбөрийг түр зогсоох эрхтэй.

8.3. Компани нь, Түншийн урьсан шинэ хэрэглэгчдээс Компанид хүлээн авсан орлоготой ижил валютаар, Түншид төлбөр хийх онцгой эрхтэй.

9. Талуудын үүрэг хариуцлага

9.1. Түнш өөрийн эх сурвалжийн үйл ажиллагаа, контент агуулгыг бүрэн хариуцна. Түнш нь энэхүү Гэрээний нөхцөл болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд, Компани, гэрээг цуцлах өдрөөс өмнө тооцсон аливаа Шимтгэлийг оруулан, Шимтгэл төлөхгүйгээр Гэрээг өөрийн саналаар цуцлах эрхтэй.

9.2. Түнш нь энэхүү Гэрээний нөхцөлийг зөрчсөний улмаас, гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлээс үүсэх, хуулийн зардлыг оруулан аливаа хохирлыг барагдуулах, нөхөн төлөх үүрэгтэй.

9.3. Компани нь энэхүү Гэрээг цуцалсан эсвэл Түншийн хөтөлбөрийн хүрээнд, Компаниас хэрэгжүүлсэн бусад үйл ажиллагааны үр дүнд, Түншид учирсан ашиг эсвэл нэр хүндээ алдах зэрэг шууд бус хохиролд хариуцлага хүлээхгүй. Компани дараах тохиолдолд хариуцлага хүлээхгүй:
– Түнш Гэрээний нөхцөлийг зөрчсөний улмаас гуравдагч этгээдийн өмнө
– Түншийн хувийн мэдээлэл алдагдсан болон/эсвэл гуравдагч этгээдэд шилжүүлсэн тохиолдолд
– Түншийн эх сурвалжийн үйл ажиллагаа болон/эсвэл зар сурталчилгааны материал байршуулахтай холбоотой гуравдагч этгээдийн нэхэмжлэлд

9.4. Компани нь, Түншийн хөтөлбөр, Зар сурталчилгааны материал, Компанийн эх сурвалжид болон эдгээр нь тодорхой зорилгод нийцсэн, арилжааны чанартай, хууль ёсны дагуу, эсвэл аливаа эрхийн зөрчилгүй гэх мэт тодорхой амлалт, баталгаа өгөхгүй. Мөн Компани түүний эх сурвалж тасралтгүй, алдаагүй ажиллах баталгаа өгөхгүй бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааны тасалдал, алдаанаас үүдэн гарах үр дагаврыг хариуцахгүй.

9.5. Компани нь Түншийн хөтөлбөрт оролцсоны үр дүнд авах Шимтгэлийн хэмжээнд ямар нэгэн амлалт, баталгаа, эвэл үүрэг хүлээхгүй. Шимтгэлийн хэмжээ Түншийн урьсан Шинэ хэрэглэгчдийн үйл ажиллагааны түвшин, Түншийн энэхүү гэрээний нөхцөлийг дагаж мөрдөх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална.

9.6. Энэхүү гэрээтэй холбоотой аливаа гомдол, нэхэмжлэл, хохирол учирсан тохиолдолд, Компанийн төлөх дээд хэмжээ нь нэхэмжлэл гарахаас өмнөх сард Түншид төлсөн Шимтгэлийн хэмжээгээр хязгаарлагдана.

10. Маргаан шийдвэрлэх журам

10.1. Энэхүү гэрээтэй холбоотой аливаа маргаан, санал зөрөлдөөнийг хэлэлцээрийн замаар шийдвэрлэнэ. Маргаан гарсан тохиолдолд, Түнш нь, Түншийн хөтөлбөрийн вэбсайт дээрх эмэйл хаягаар, Түншийн хөтөлбөрийн тусламжийн багт маргааны талаар бичгээр дэлгэрэнгүй тайлбар бүхий гомдол гаргаж болно.

10.2. Компани дараах тохиолдолд гомдол авч хэлэлцэхээс татгалзах эрхтэй:
- Түнш, зөрчил үүсгээгүй гэдгээ нотлох баримт гаргаж чадаагүй
- гомдол нь доромжилсон үг хэллэг бүхий, хүчирхийлэлд уриалсан, худал гүтгэлэг агуулсан тохиолдолд, Түншийг энэхүү Гэрээг зөрчсөн гэж үзнэ.

10.3. Гомдол хүлээн авч, хэлэлцэх хугацаа нь хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 (арван дөрөв) хоног байна.

10.4. Компанийн гаргасан шийдвэрийг өөрчлөх, давж заалдах ба хянан хэлэлцэх боломжгүй. Компани гомдлыг авч хэлэлцэхгүй байх эрхтэй.

Түнш, энэхүү Гэрээний нөхцөлийг, Түншийн хөтөлбөрт бүртгүүлсэн үеэс эхлэн хүлээн зөвшөөрсөнд тооцно. Түнш бүртгүүлэхээсээ өмнө, энэхүү Гэрээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцах ёстой.